Албан тушаал | Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтсийн дарга |
Ангилал, зэрэглэл | Ахлах түшмэл, ТЗ-10 |
Зорилго | Төрийн худалдан авах ажиллагааны бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах чиг үүргийн хүрээнд хэлтсийн үйл ажиллагааг удирдан, гүйцэтгэлийн үр дүнг агентлагийн даргын өмнө хариуцна. |
Зорилт |
1. Төрийн худалдан авах ажиллагааны бодлого, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;; 2. Худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах ажлыг зохицуулах;; 3. Хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах.; |
Боловсрол | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /0732/ Эрх зүй /042/ Бизнесийн удирдлага /041301/ Төрийн удирдлага /041303/ |
Мэргэшил | Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туршлага | Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх |
Дүн шинжилгээ хийх |
- Тендер шалгаруулалтын гүйцэтгэлийн мэдээлэл, тоо баримтад тулгуурлан санал, зөвлөмж боловсруулах; - Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаврыг үнэлж, шийдлийн хувилбарын талаар зөвлөх, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх арга замыг боловсруулах; |
Асуудал шийдвэрлэх |
- Худалдан авах ажиллагаа зохион байгуулах албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх; - Аливаа асуудлыг хууль болон ёс зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид шийдвэрлэх; - Хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй шийдвэрийг шуурхай гаргах; - Гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах; - Мэргэшлийн цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, түүний хууль зүйн үндэслэл, үнэн зөвийг хариуцах; |
Багаар ажиллах | |
Бусад |
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх; - Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах; - Мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах; - Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах чадвартай байх; - Иргэд, байгууллагатай эелдэг, соёлтой, хүндэтгэлтэй харилцах; - Тендер шалгаруулалтыг шударга, үр ашигтай зохион байгуулах; - Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх; |