• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 261614
  • info@spa.gov.mn

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ

2020-02-03 Бидний тухай

1.1 Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Агентлагийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль, эрх зүйн акт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдад өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжих худалдан авах ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх, ил тод нээлттэй, шилэн тендер шалгаруулалтын бодлого баримтлан ажиллахад оршино.    

1.2 Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Агентлаг нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим системээр дамжуулан улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах
  2. Ерөнхий гэрээгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулах, ерөнхий гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, үндэсний үйлдвэрлэгчийн бараа, бүтээгдэхүүнээр цахим дэлгүүр ажиллуулах
  3. Төрийн худалдан авалтыг шуурхай, ил тод болгох, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих асуудалд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах, санал боловсруулах
  4. Дотоодод үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, эх оронч худалдан авалтыг зохион байгуулах

1.3 Эрхэм зорилго

Агентлагийн эрхэм зорилго нь худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш болгоомжтой, үр ашигтай, хэмнэлттэй,хариуцлагатай зохион байгуулж, төрийн худалдан авах ажиллагааг олон улсын жишигт хүргэхэд оршино.

1.4 Үйл ажиллагааны стратегийн зорилт

Агентлаг нь дээрх эрхэм зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

  1. Худалдан авах ажиллагааг төлөвлөх, батлагдсан төсвийн хүрээнд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай байх зарчимд тулгуурлан зохион байгуулах, тайлагнах;
  2. Худалдан авах ажиллагааны тогтолцоонд техник технологи программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх;
  3. Худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын механизмыг хөгжүүлэх;
  4. Захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

1.5 Үйл ажиллагааны стратегийн зорилт

Агентлагийн үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах тухайн жилийн төсөл, арга хэмжээний жагсаалт, төлөвлөгөөг боловсруулах, батлуулах;
  2. Улсын болон бүс нутгийн чанартай төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг шуурхай зохион байгуулах;
  3. Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар хийх худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
  4.  Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд ил тод, шуурхай өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай зохион байгуулах, дүгнэж тайлагнах;
  5. Захиалагч болон тендерт оролцогчид худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх удирдлагаар хангах;
  6. Худалдан авах ажиллагаанд олон улсын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, үр дүнг нээлттэй, ил тод тайлагнах;

     Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд

  1. Худалдан авах ажиллагаа дахь мэдээллийн технологийн ашиглалтыг хариуцаж, программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах хөгжүүлэх, цахим худалдан авалтыг боловсронгуй болгох;
  2. Худалдан авах ажиллагаатай холбоотой төрийн нээлттэй өгөгдлийг бий болгох, баяжуулах;
  3. Худалдан авах ажиллагааны нэгдсэн мэдээллийн сангийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийт мэргэжлийн холбоонд болон төрийн бус байгууллагын оролцоог хангах;
  4. Байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах мэдээллийн сан бүрдүүлэх баяжуулах, зах зээлийн болон эрэлт нийлүүлэлтийн судалгааг жил бүр нэгтгэх дүгнэх;
  5. Захиалагч болон тендерт оролцогчид худалдан авах ажиллагааны цахим системийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулах;
  6. Худалдан авах ажиллагааны сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр, шалгалтыг цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулах;

Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд

  1. Худалдан авах ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг дүгнэж, саналаа төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
  2. Худалдан авах ажиллагаанд оролцогчдод хууль, эрх зүйн болон мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чадавхжуулах;
  3. Хяналт, шалгалт, дотоод аудитын механизмыг боловсронгуй болгон, худалдан авах үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд

  1. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, агентлагийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах замаар захиргааны удирдлагын манлайллыг хангах;
  2. Агентлагийн даргад зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  3. Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
  4. Үндэсний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг импортын бараанаас тусад нь багцалж тендер шалгаруулалт зохион байгуулж байх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагчид төрийн өмчит аж ахуйн нэгжид хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
  5. Орон нутаг дахь худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан нэгжийн мэргэжил, арга зүйн зөвлөгөө сургалтаар хангах;

1.6 Үйл ажиллагааны зорилт

  1. Агентлагийн үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилт тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.