• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 261614
  • info@spa.gov.mn

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

2020-02-03 Бидний тухай

Тус хэлтэс нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, төсвийн шууд захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хяналт тавих, албан хаагчдын хөдөлмөр, нийгмийн харилцаа, сургалтын асуудлыг шийдвэрлэх, байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, байгууллагыг төлөөлж хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний импортын бараанаас тусад нь багцалж тендер шалгаруулалт зохион байгуулж байх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагчид, төрийн өмчит аж ахуйн нэгжид хүргүүлэх ажлыг зохион байгуулах, орон нутаг дахь нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, удирдлагын зөвлөлийн хурлыг зохион байгуулах, хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, архив, бичиг хэргийн үйл ажиллагааг эрхлэх, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, газрын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, удирдлагыг шийдвэр гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Уг хэлтсийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагчийн хүчээр агентлагийн тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэх бөгөөд төрийн захиргааны албан хаагчдыг сургаж, хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшнийг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.

Үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, орон нутаг дахь нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

Уг хэлтсийн гол түнш нь төрийн захиргааны төв байгууллага, Төрийн албаны зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, арилжааны банкууд, холбогдох бусад байгууллага, хуулийн этгээд байна.

 

Бүтэц бүрэлдэхүүн

 

 д/д

Нэр

Албан тушаал

Өрөөний дугаар

Утасны дугаар

Албаны цахим хаяг

1

Б.Гүнсамбуу

Хэлтсийн дарга

213б

267034

gundsambuu@spa.gov.mn

2

Н.Цацрал

Ахлах мэргэжилтэн

211

263031

tsatsral@spa.gov.mn

3

Д.Наранчимэг

Дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн

213а

267034

naranchimeg@spa.gov.mn

4

Б.Мөнхзул

Ахлах нягтлан бодогч

107

260065

munkhzul@spa.gov.mn

5

Б.Дэлгэрцэцэг

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн

101

-

delgertsertseg@spa.gov.mn

6

Ц.Энхцэцэг

Хүний нөөцийн мэргэжилтэн

213а

267034

enkhtsetseg@spa.gov.mn

7

Д.Мөнхбат

Нярав

107

260065

munkhbat@spa.gov.mn

8

А.Энхтуяа

Архивын ажилтан

101

-

enkhtuya@spa.gov.mn

9

А.Цолмон

Даргын туслах, зохион байгуулагч

207

263033

tsolmon@spa.gov.mn

10

Г.Хатантуул

Бичиг хэргийн эрхлэгч

213

260062

khatantuul@spa.gov.mn

11

Б.Бат-Эрдэнэ

Жолооч

-

-

-

 

                                                        ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС