Агентлагийн үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааны нэгдсэн мэдээллийн системийн хөгжүүлэлт, хэвийн, найдвартай ажиллагааг хангах, системийн хэрэглэгчдийг чадавхжуулах, цахим мэдээлэл солилцох замаар төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн технологид суурилсан худалдан авах ажиллагааны хяналтын тогтолцоог бий болгох, ерөнхий гэрээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах, байнгын хэрэгцээт бараа, үйлчилгээний зах зээлийн болон эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийх, худалдан авах ажиллагааны төрийн нээлттэй өгөгдлийн сан үүсгэх, цахим системээр дамжуулан худалдан авах ажиллагааны тогтолцоог хөгжлийн шинэ шатанд гаргаж, иргэн төвтэй төрийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр хүргэх, байгууллагын дотоод сүлжээ, техник хэрэгслийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, газрын үйл ажиллагаатай холбоотой тогтоол, шийдвэрийн дагуу холбогдох ажлын хэсэгт ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ бүтцийн нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн захиргааны төв байгууллага, зохион байгуулалтын бүтцийн бусад нэгж, аж ахуйн нэгж, байгууллага байна.
Энэ бүтцийн нэгжийн гол түнш нь төсвийн ерөнхийлөн захирагч нар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний дата төв, Шударга өрсөлдеен, хэрэглэгчийн төлөө газар, даатгалын байгууллага, арилжааны банк, иргэн, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллагууд болон бусад холбогдох байгууллага байна.
№ |
Албан тушаал |
Нэр |
Утасны дугаар |
Өрөөний дугаар |
Албаны цахим шуудан |
1 |
Зах зээлийн судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн |
Б.Чойсүрэн |
263031 |
504 |
|
2 |
Ерөнхий гэрээ, цахим каталоги хариуцсан мэргэжилтэн |
Ц.Лхагвасүрэн |
263026 |
402 |
|
3 |
Ерөнхий гэрээ, цахим каталоги хариуцсан мэргэжилтэн |
Ч.Сарантуяа |
260065 |
504 |
|
4 |
Цахим сургалт хариуцсан мэргэжилтэн |
Ө.Одбаатар |
260065 |
504 |
|
5 |
Мэдээллийн мэргэжилтэн
|
Э.Эрдэнэбаатар |
260065 |
504 |
|
Мэдээллийн технологийн хэлтэс |
|||||
6 |
Худалдан авах ажиллагааны цахим систем хариуцсан ахлах мэргэжилтэн |
С.Халиун |
263014 |
505 |
|
7 |
Худалдан авах ажиллагааны цахим систем хариуцсан мэргэжилтэн
|
Б.Мөнхзул |
263014 |
505 |
|
8 |
Програмист /гүйцэтгэх/
|
Б.Батбаяр |
263014 |
505 |
|