Албан тушаал | Ерөнхий гэрээ хариуцсан ахлах мэргэжилтэн |
Ангилал, зэрэглэл | Дэс түшмэл, ТЗ-7 |
Зорилго | Байнгын хэрэгцээт бараа, үйлчилгээг нэг буюу түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй ерөнхий гэрээ байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна. |
Зорилт |
1. Ерөнхий гэрээнд хамруулах бараа, үйлчилгээний судалгааг хийх, ерөнхий гэрээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих;; 2. Худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрийн системийн хэрэглэгч, захиалагч, нийлүүлэгч, олон нийтэд сурталчлан таниулах, мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах; 3. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангахад хэлтсийн даргад дэмжлэг үзүүлэх; |
Боловсрол | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | Мэдээлэл харилцаа, холбооны технологи /061/ Эрх зүй /0421/ Бизнес ба удирдахуй /041/ |
Мэргэшил | Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туршлага | Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх |
Дүн шинжилгээ хийх |
- цахим дэлгүүрийн системд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах; - ерөнхий гэрээгээр гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах; - ерөнхий гэрээний тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх, статистикийн арга хэрэгслийг ашиглах чадвартай байх; |
Асуудал шийдвэрлэх |
- төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг сахих
; - ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх; - шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьдог байх; - өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг байх; |
Багаар ажиллах |
- ерөнхий гэрээний чиглэлээр өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, дэмжиж ажиллах; - багийн хамт олны дунд хүлээсэн үүргээ гүйцэтгэх; - багийн зорилго, үйл ажиллагааг ойлгож, дасан зохицож ажиллах; - нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх; |
Бусад |
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх; - албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх; - англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийг ашиглах чадвартай байх; - судалгааны чиглэлийн программ хангамжийг эзэмшсэн байх; - албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах; - худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх; |