• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалын тодорхойлолт

Албан тушаал Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн
Ангилал, зэрэглэл Дэс түшмэл, ТЗ-7
Зорилго Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, сургалт зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
Зорилт 1. Худалдан авах ажиллагааны нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах, олон нийт, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын оролцоог хангах;
2. Захиалагч болон тендерт оролцогчдод худалдан авах ажиллагааны цахим системийн талаар чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулах;
3. Худалдан авах ажиллагааны сургалтыг хариуцан гүйцэтгэж, хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, шалгалтыг цахим хэлбэрээр авах;
4. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангахад хэлтсийн даргад дэмжлэг үзүүлэх;
Боловсрол Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Эрх зүй /0421/
Бизнесийн удирдлага /041301/
Боловсрол судлал /011101/
Мэргэшил Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх
Туршлага Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх
Дүн шинжилгээ хийх - худалдан авах ажиллагааны сургалтын мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, цахим шалгалтын тестийг тухай бүр шинэчлэх;
- худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн иргэд, албан хаагчдын судалгаа гаргах;
- мэргэшүүлэх сургалтын тайлан мэдээг нэгтгэх, боловсруулах, тайлагнах;
Асуудал шийдвэрлэх - төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг сахих;
- ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх;
- шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьдог байх;
- өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг байх;
- бүтээлч, санаачилгатай ажиллах;
- хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах;
Багаар ажиллах - өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, дэмжиж ажиллах ;
- багийн хамт олны дунд хүлээсэн үүргээ гүйцэтгэх;
- багийн зорилго, үйл ажиллагааг ойлгож, дасан зохицож ажиллах;
- нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх;
Бусад - Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх;
- албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх;
- англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийг ашиглах чадвартай байх;
- албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах;
- худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх;