Албан тушаал | Цахим дэлгүүрийн систем хариуцсан мэргэжилтэн |
Ангилал, зэрэглэл | Дэс түшмэл, ТЗ-6 |
Зорилго | Цахим дэлгүүрийн системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хангах, цахим үнэ хаялцуулах арга болон үнийн санал авах аргын дагуу ерөнхий гэрээний 2 дах шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж, үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна. |
Зорилт |
1. Ерөнхий гэрээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах; 2. Ерөнхий гэрээ байгуулсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн цахим дэлгүүрийн систем дэх гэрээний гүйцэтгэлд хяналт тавих; 3. Худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрийн системийн хэрэглэгч, захиалагч, нийлүүлэгч, олон нийтэд сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах, гарын авлага, зааварчилгааг хууль, журмын болон системийн шинэчлэлттэй уялдуулан шинэчлэн боловсруулах; 4. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; |
Боловсрол | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | Мэдээлэл харилцаа, холбооны технологи /061/ Материал судлал /072201/ |
Мэргэшил | Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туршлага | Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх |
Дүн шинжилгээ хийх |
- Цахим дэлгүүрийн системд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах; - Цахим дэлгүүрийн системийн гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах; - Ерөнхий гэрээний тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх, статистикийн арга хэрэгслийг ашиглах чадвартай байх; |
Асуудал шийдвэрлэх |
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг сахих; - Ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх; - Шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьдог байх; - Өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг байх; - Бүтээлч, санаачилгатай ажиллах; - Хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах; |
Багаар ажиллах |
- Цахим дэлгүүрийн системийн талаарх өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, бие биеэ дэмждэг байх; - Багийн хамт олны дунд хүлээсэн үүргээ гүйцэтгэх; - Багийн зорилго, үйл ажиллагааг ойлгож, дасан зохицож ажиллах; - Нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх; |
Бусад |
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх; - Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх; - Англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийг ашиглах чадвартай байх; - Веб программчлалын хэлний зохих мэдлэгтэй, өгөгдлийн сангийн системийг ашиглах чадвартай байх; - Дотоод сүлжээ болон системийн администраторын анхан шатны мэдлэгтэй байх; - Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах; - Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх; |