Албан тушаал | Цахим тендерийн систем хариуцсан мэргэжилтэн |
Ангилал, зэрэглэл | Дэс түшмэл, ТЗ-6 |
Зорилго | Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хангах, захиалагч болон тендерт оролцогчдод мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна. |
Зорилт |
1. Худалдан авах ажиллагаа дахь мэдээллийн технологийн ашиглалтыг хариуцаж, программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх, цахим худалдан авалтыг боловсронгуй болгох; 2. Худалдан авах ажиллагаатай холбоотой төрийн нээлттэй өгөгдлийг бий болгох, баяжуулах; 3. Захиалагч болон тендерт оролцогчдод худалдан авах ажиллагааны цахим системийн талаар мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгч, чадавхыг бэхжүүлэх; 4. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; |
Боловсрол | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | Мэдээлэл харилцаа, холбооны технологи /061/ |
Мэргэшил | Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туршлага | Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх |
Дүн шинжилгээ хийх |
- Цахим худалдан авах ажиллагааны системд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах; - Цахим системээр гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах; - Цахим системийн тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх, статистикийн арга хэрэгслийг ашиглах чадвартай байх; |
Асуудал шийдвэрлэх |
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг сахих; - Ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх; - Шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьдог байх; - Өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг байх; - Бүтээлч, санаачилгатай ажиллах; - Хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах; |
Багаар ажиллах |
- Цахим худалдан авах ажиллагааны чиглэлээр өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, бие биеэ дэмждэг байх; - Багийн хамт олны дунд хүлээсэн үүргээ гүйцэтгэх; - Багийн зорилго, үйл ажиллагааг ойлгож, дасан зохицож ажиллах; - Нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх; |
Бусад |
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх; - Англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийг ашиглах чадвартай байх; - Веб программчлалын хэл болон өгөгдлийн сангийн системийг бүрэн эзэмшсэн байх; - Дотоод сүлжээ болон системийн администраторын зохих түвшний мэдлэгтэй байх; - Линукс орчны серверт туршилт, тохируулалт, суурилуулалт хийх чадвартай байх; - Зураг боловсруулах программ хангамж, вебийн дизайн, веб сайт хөгжүүлэх чадвартай байх; - Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах; |