Албан тушаал | Зураг төсөл, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн |
Ангилал, зэрэглэл | Дэс түшмэл, ТЗ-6 |
Зорилго | Төсөл арга хэмжээний зураг төсөл, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг нэгтгэн, тендер шалгаруулалтын бэлтгэлийг хангаж, үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна. |
Зорилт |
1. Төсөл, арга хэмжээний техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийг холбогдох захиалагчдаас авч худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах; 2. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллан худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжийн хүрээнд төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, үр дүнг мэдээлэх ажлыг зохион байгуулах; 3. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; |
Боловсрол | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/ Архитектур ба барилга, угсралт /073/ |
Мэргэшил | Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туршлага | Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх |
Дүн шинжилгээ хийх |
- Худалдан авах ажиллагаа зохион байгуулах нэгжийн нэгжийн албан ажлын хэрэгцээнд шаардагдах зураг төслийг унших, санал дүгнэлт, зөвлөмж боловсруулах; - Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах; |
Асуудал шийдвэрлэх |
- Тендер шалгаруулалтын бэлтгэл ажлыг зохион байгуулах; - Үнэлгээний хорооны хурлыг зохион байгуулж, гарсан шийдвэрийг холбогдох журмын дагуу албажуулах; - Үнэлгээний хорооны шийдвэрийн үр дагаврыг хариуцах; |
Багаар ажиллах |
- Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, дэмжиж ажиллах; - Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох; - Нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх; |
Бусад |
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх; - Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах; - Мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах; - Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах чадвартай байх; - Иргэд, байгууллагатай эелдэг, соёлтой, хүндэтгэлтэй харилцах; - Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх; - Барилгын төсвийн программ дээр ажиллаж, мэргэжлийн санал дүгнэлт гаргах; - Барилгын зураг төслийн программыг ашиглах чадвартай байх; - Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх; |