Албан тушаал | Төлөвлөгөө, тайлан хариуцсан мэргэжилтэн |
Ангилал, зэрэглэл | Дэс түшмэл, ТЗ-6 |
Зорилго | Төрийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах, үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна. |
Зорилт |
1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг төлөвлөх, тайлагнах, холбогдох удирдлагыг нэгдсэн тоо мэдээллээр хангах; 2. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллан худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжийн хүрээнд төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, үр дүнг мэдээлэх ажлыг зохион байгуулах; 3. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; |
Боловсрол | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | Бизнес ба удирдахуй /041/ Эрх зүй /042/ Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/ Архитектур ба барилга, угсралт /073/ |
Мэргэшил | Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туршлага | Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх |
Дүн шинжилгээ хийх |
- Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаарх мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх; - Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах; |
Асуудал шийдвэрлэх |
- Худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах; - Үнэлгээний хорооны хурлыг зохион байгуулж, гарсан шийдвэрийг холбогдох журмын дагуу албажуулах; - Үнэлгээний хорооны шийдвэрийн үр дагаврыг хариуцах; |
Багаар ажиллах |
- Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, дэмжиж ажиллах; - Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох; - Нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх; |
Бусад |
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх; - Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах; - Мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах; - Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах чадвартай байх; - Иргэд, байгууллагатай эелдэг, соёлтой, хүндэтгэлтэй харилцах; - Төлөвлөгөө, тайлан хариуцсан нэгдсэн мэдээллийн сангууд дээр ажилладаг байх; - Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх; |