• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалын тодорхойлолт

Албан тушаал Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Ангилал, зэрэглэл Дэс түшмэл, ТЗ-6
Зорилго Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын чиг үүргийг хэрэгжүүлж, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, тайлагнах, тендерт оролцогчдыг мэдээллээр хангаж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
Зорилт 1. Төрийн худалдан авах ажиллагааны бодлого, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад удирдлагыг мэргэжил арга зүйгээр хангах;
2. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллан худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжийн хүрээнд төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, үр дүнг мэдээлэх ажлыг зохион байгуулах;
3. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
Боловсрол Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Бизнес ба удирдахуй /041/
Эрх зүй /042/
Мэдээлэл харилцаа, холбооны технологи /061/
Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/
Архитектур ба барилга, угсралт /073/
Мэргэшил Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх
Туршлага Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх
Дүн шинжилгээ хийх - Тендер шалгаруулалтын талаарх мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх;
- Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;
Асуудал шийдвэрлэх - Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын чиг үүргийн хүрээнд асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх хувилбарыг боловсруулах;
- Үнэлгээний хорооны хурлыг зохион байгуулж, гарсан шийдвэрийг холбогдох журмын дагуу албажуулах;
- Үнэлгээний хорооны шийдвэрийн үр дагаврыг хариуцах;
Багаар ажиллах - Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, дэмжиж ажиллах;
- Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;
- Нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх;
Бусад - Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх;
- Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах;
- Мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах;
- Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах чадвартай байх;
- Иргэд, байгууллагатай эелдэг, соёлтой, хүндэтгэлтэй харилцах;
- Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх;