Албан тушаал | Тогтоол шийдвэрийн биелэлт, тайлан мэдээ хариуцсан ахлах мэргэжилтэн |
Ангилал, зэрэглэл | Дэс түшмэл, ТЗ-7 |
Зорилго | Байгууллагын чиг үүргийн дагуу дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, мэдээ тайланг нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна. |
Зорилт |
1. Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтийг нэгтгэн гаргах, хүргүүлэх; 2. Хэлтсийн мэргэжилтнийг мэргэшил, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллах; 3. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангахад хэлтсийн даргад дэмжлэг үзүүлэх; |
Боловсрол | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | Төрийн удирдлага /041303/ Бизнесийн удирдлага /041301/ Эрх зүй /042/ Эдийн засаг /0311/ |
Мэргэшил | Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туршлага | Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх |
Дүн шинжилгээ хийх |
- Байгууллагын чиг үүргийн дагуу дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн хэрэгжилтэд дүгнэлт өгч, санал, зөвлөмж боловсруулах; - Дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлт, тайлан мэдээг тухай бүр тайлагнах; - Тайлан мэдээг холбогдох журам заавар, судалгааны аргыг ашиглаж гүйцэтгэх; |
Асуудал шийдвэрлэх |
- Дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах албан тушаалын чиг үүргийн хүрээнд асуудлыг оновчтой шийдвэрлэх хувилбарыг боловсруулах; - Байгууллагын чиг үүргийн дагуу дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн хэрэгжилтийг судалж, дүнг удирдлагад танилцуулах; - Дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлт, тайлан мэдээг заасан хугацаанд хүргүүлэх ажлыг хариуцах; - Шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьдог байх; |
Багаар ажиллах |
- Дээд газрын тогтоол, шийдвэрийг баг хамт олонтой хуваалцаж, мэдээллээр хангах; - Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох; - Нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх; - Багийн хамт олны дунд хүлээсэн үүргээ гүйцэтгэх; - Үл ойлголцлыг эв зүйгээр зохицуулах; |
Бусад |
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх; - Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах; - Мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах; - Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах чадвартай байх; - Иргэд, байгууллагатай эелдэг, соёлтой, хүндэтгэлтэй харилцах; - Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх; - Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх; |