• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалын тодорхойлолт

Албан тушаал Дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн
Ангилал, зэрэглэл Дэс түшмэл, ТЗ-7
Зорилго Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг нэгтгэн гаргах, тайлагнах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан гүйцэтгэх, тайлагнах, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
Зорилт 1. Байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтыг ханган ажиллах;
2. Хэлтсийн мэргэжилтнийг мэргэшил, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллах;
3. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангахад хэлтсийн даргад дэмжлэг үзүүлэх;
Боловсрол Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Төрийн удирдлага /041303/
Бизнесийн удирдлага /041301/
Эрх зүй /042/
Эдийн засаг /0311/
Мэргэшил Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх
Туршлага Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх
Дүн шинжилгээ хийх - Байгууллагын стратегийн зорилго, зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний арга хэмжээний хэрэгжилтийн мэдээ, тоо баримтыг цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийж, нэгтгэн дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах;
- Байгууллагын чиг үүрэг, стратегийн зорилго, зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг нэгтгэн төлөвлөж, үр дүнг тайлагнах;
- Төлөвлөлт, мэдээ тайланг холбогдох журам заавар, судалгааны аргыг ашиглаж гүйцэтгэх;
Асуудал шийдвэрлэх - Байгууллагын дотоод ажлыг зохион байгуулах албан тушаалын чиг үүргийн хүрээнд асуудлыг оновчтой шийдвэрлэх хувилбарыг боловсруулах;
- Байгууллагын стратегийн зорилго, зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний арга хэмжээний хэрэгжилтийг судалж, дүнг удирдлагад танилцуулах;
- Байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг заасан хугацаанд батлуулах, дүгнүүлэх ажлыг хариуцах;
- Ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх;
- Шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьдог байх;
Багаар ажиллах - Авлигаас ангид байх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, мэдээллээр хангах;
- Бүтцийн нэгжийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах талаар баг, хамт олонтой хамтарч ажиллах;
- Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;
- Нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх;
- Багийн хамт олны дунд хүлээсэн үүргээ гүйцэтгэх;
- Үл ойлголцлыг эв зүйгээр зохицуулах;
Бусад - Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх;
- Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах;
- Мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах;
- Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах чадвартай байх;
- Иргэд, байгууллагатай эелдэг, соёлтой, хүндэтгэлтэй харилцах;
- Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх;
- Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх;