• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалын тодорхойлолт

Албан тушаал Хяналт, дотоод аудитын ахлах мэргэжилтэн
Ангилал, зэрэглэл Дэс түшмэл, ТЗ-7
Зорилго Худалдан авах ажиллагааны бодлого, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, санал, зөвлөмж боловсруулах, орон нутаг дахь худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
Зорилт 1. Худалдан авах ажиллагааны бодлого, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, санал, зөвлөмж боловсруулах;
Боловсрол Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Нягтлан бодох бүртгэл, татвар /0411/
Санхүү /041201/
Бизнесийн удирдлага /041301/
Эрх зүй /042/
Эдийн засаг /0311/
Мэргэшил Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх
Туршлага Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх
Дүн шинжилгээ хийх - Газрын болон нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний зорилт, биелэлтийг нэгтгэлийг авч дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулах;
- Дотоод хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар санал, зөвлөмж боловсруулах;
- Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;
- Тендер шалгаруулалтын төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэлийн тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх, статистикийн арга хэрэгслийг ашиглах чадвартай байх;
Асуудал шийдвэрлэх - Дотоод хяналт шалгалт хийх оновчтой хувилбарыг боловсруулах;
- Тендер шалгаруулалтын тоон мэдээнд судалгаа хийж, дүнг, удирдлагад танилцуулах;
Багаар ажиллах - Мониторинг, дотоод аудит, санхүүгийн мэдлэг чадвар, өөрт байгаа албан мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, дэмжлэг үзүүлэх, дотоод аудитын асуудал харицсан мэргэжилтний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
- Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;
- Нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх;
Бусад - Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх;
- Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах;
- Мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах;
- Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах чадвартай байх;
- Иргэд, байгууллагатай эелдэг, соёлтой, хүндэтгэлтэй харилцах;
- Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх;
- Нэгжийн төлөвлөгөө, тайлан хариуцсан нэгдсэн мэдээллийн сангууд дээр ажилладаг байх;
- Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх;