• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалын тодорхойлолт

Албан тушаал Хуулийн ахлах мэргэжилтэн
Ангилал, зэрэглэл Дэс түшмэл, ТЗ-7
Зорилго Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
Зорилт 1. Худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэргэшлийн зөвлөгөө мэдээллээр хангах;
2. Агентлагийн даргын тушаал, шийдвэр, эрх зүйн бусад баримт бичгийн хууль зүйн үндэслэлийг хянах;
3. Хэлстийн мэргэжилтнийг мэргэшил, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллах;
4. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангахад хэлтсийн даргад дэмжлэг үзүүлэх;
Боловсрол Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Эрх зүй /042/
Мэргэшил Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх
Туршлага Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх
Дүн шинжилгээ хийх - Гэрээний мэдээллийн сан, иргэн, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийг нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах;
- Тендер шалгаруулалтын гомдлын хууль зүйн үндэслэлийг судалж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийн төслийг боловсруулах;
- Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;
Асуудал шийдвэрлэх - Хууль тогтоомж, байгууллагын дотоод дүрэм, журмыг оновчтой хэрэгжүүлэх хувилбарыг боловсруулах;
- Үнэлгээний хорооны дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг судалж, удирдлагад танилцуулах;
Багаар ажиллах - Хуулийн мэдлэг чадвар, өөрт байгаа албан мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, дэмжиж ажиллах;
- Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;
- Нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх;
Бусад - Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх;
- Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах;
- Мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах;
- Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах чадвартай байх;
- Иргэд, байгууллагатай эелдэг, соёлтой, хүндэтгэлтэй харилцах;
- Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх;