Албан тушаал | Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн |
Ангилал, зэрэглэл | Дэс түшмэл, ТЗ-7 |
Зорилго | Төрийн худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэж, удирдлагыг мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна. |
Зорилт |
1. Төрийн худалдан авах ажиллагааны бодлого, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад удирдлагыг мэргэшил арга зүйгээр хангах; 2. Худалдан авах ажиллагааг төлөвлөх, үнэлгээний хорооны даргаар ажиллах, худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих; 3. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангахад хэлтсийн даргад дэмжлэг үзүүлэх; |
Боловсрол | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | Бизнес ба удирдахуй /041/ Эрх зүй /042/ Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/ Архитектур ба барилга, угсралт /073/ |
Мэргэшил | Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туршлага | Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх |
Дүн шинжилгээ хийх |
- Тендер шалгаруулалтын талаарх мэдээллийг нэгтгэн дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах; - Тендер шалгаруулалтын ажиллагааны ажлын явц, үр дүнг тайлагнах; - Тендер шалгаруулалтын хэрэгжилтийн тоо, мэдээлэлд үнэлэлт, дүгнэлт өгөх; |
Асуудал шийдвэрлэх |
- Албан тушаалын чиг үүргийн хүрээнд асуудлыг оновчтой шийдвэрлэх хувилбарыг боловсруулах; - Үнэлгээний хорооны дүгнэлтийг хуульд нийцүүлэн, хуулийн хугацаанд гаргах; - Үнэлгээний хорооны шийдвэрийн үр дагаврыг хариуцах; |
Багаар ажиллах |
- Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, бие биеэ дэмжиж ажиллах; - Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох; - Нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх; |
Бусад |
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх; - Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах; - Мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах; - Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах чадвартай байх; - Иргэд, байгууллагатай эелдэг, соёлтой, хүндэтгэлтэй харилцах; - Албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх; - Төлөвлөгөө, тайлан хариуцсан нэгдсэн мэдээллийн сангууд дээр ажилладаг байх; - Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх; |