Албан тушаал | Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга |
Ангилал, зэрэглэл | Ахлах түшмэл, ТЗ-10 |
Зорилго | Төрийн захиргааны болон гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааны орон нутгийн нэгжийг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэн, гүйцэтгэлийн үр дүнг агентлагийн даргын өмнө хариуцна. |
Зорилт |
1. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, газрын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, захиргааны удирдлагын манлайллыг хангах; 2. Захиргааны удирдлагыг хэрэгжүүлэхэд газрын даргад зохион байгуулалтын болон мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх; 3. Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах; 4. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг зохион байгуулах; 5. Орон нутгийн нэгжийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах; 6. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах; |
Боловсрол | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | Нягтлан бодох бүртгэл, татвар /0411/ Төрийн удирдлага /041303/ Бизнесийн удирдлага /041301/ Эрх зүй /042/ Эдийн засаг /0311/ |
Мэргэшил | Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туршлага | Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх |
Дүн шинжилгээ хийх |
- Захиргаа, хүний нөөцийн мэдээлэл, тоо баримтад тулгуурлан санал, зөвлөмж боловсруулах; - Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаврыг үнэлж, шийдлийн хувилбарын талаар зөвлөх; |
Асуудал шийдвэрлэх |
- Захиргаа, хүний нөөц, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, орон нутгийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэх албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх; - Аливаа асуудлыг хууль болон ёс зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид шийдвэрлэх; - Хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй шийдвэрийг шуурхай гаргах; - Гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах; - Мэргэшлийн цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, түүний хууль зүйн үндэслэл, үнэн зөвийг хариуцах; |
Багаар ажиллах | |
Бусад |
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх; - Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах; - Мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах; - Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах чадвартай байх; - Иргэд, байгууллагатай эелдэг, соёлтой, хүндэтгэлтэй харилцах; - Хүний нөөцийг бүрдүүлэхэд Төрийн албаны хууль, тогтоомжийн дагуу шударга, зарчимч ажиллах; - Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх; |