Албан тушаал | Хууль эрх зүй, хяналт, дотоод аудитын хэлтсийн дарга |
Ангилал, зэрэглэл | Ахлах түшмэл, ТЗ-10 |
Зорилго | Худалдан авах ажиллагааны бодлого, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх, хууль эрх зүйн мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах, дотоод аудит хийх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг агентлагийн даргын өмнө хариуцна. |
Зорилт |
1. Хууль тогтоомж, журам зааврын хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах; 2. Худалдан авах ажиллагаа дахь хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын механизмыг боловсронгуй болгон, худалдан авах үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг удирдах зохион байгуулж, хэрэгжүүлэх; 3. Худалдан авах ажиллагаанд оролцогчдод мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чадавхжуулах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх; 4. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах; |
Боловсрол | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | Эрх зүй /042/ Төрийн удирдлага /041303/ Эдийн засаг /0311/ |
Мэргэшил | Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туршлага | Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх |
Дүн шинжилгээ хийх |
- Тендер шалгаруулалтын гомдол, гэрээний нэгдсэн тоо мэдээ, хяналт, дотоод аудитын дүгнэлт мэдээлэлд тулгуурлан санал, зөвлөмж боловсруулах; - Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаврыг үнэлж, шийдлийн хувилбарын талаар зөвлөх, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх арга замыг боловсруулах; |
Асуудал шийдвэрлэх |
- Хууль эрх зүй, хяналт, дотоод аудитыг хэрэгжүүлэх албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх; - Аливаа асуудлыг хууль болон ёс зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид шийдвэрлэх; - Хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй шийдвэрийг шуурхай гаргах; - Гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах; - Мэргэшлийн цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, түүний хууль зүйн үндэслэл, үнэн зөвийг хариуцах; |
Багаар ажиллах | |
Бусад |
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх; - Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах; - Мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах; - Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах чадвартай байх; - Иргэд, байгууллагатай эелдэг, соёлтой, хүндэтгэлтэй харилцах; - Хууль тогтоомжийг байгууллагын хэмжээнд мөрдүүлэх асуудалд манлайлан ажиллах; - Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх; |