Албан тушаал | Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга |
Ангилал, зэрэглэл | Ахлах түшмэл, ТЗ-10 |
Зорилго | Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, ерөнхий гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг агентлагийн даргын өмнө хариуцна. |
Зорилт |
1. Худалдан авах ажиллагаа дахь мэдээллийн технологийн хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх, цахим худалдан авалтыг боловсронгуй болгох; 2. Худалдан авах ажиллагаатай холбоотой төрийн нээлттэй өгөгдлийг бий болгох, баяжуулах, олон нийт, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын оролцоог хангах; 3. Байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зах зээлийн болон эрэлт нийлүүлэлтийн судалгааг жил бүр нэгтгэн дүгнэх; 4. Худалдан авах ажиллагааны цахим системийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, сургалт, шалгалтыг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах; 5. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах; |
Боловсрол | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | Мэдээлэл харилцаа, холбооны технологи /061/ |
Мэргэшил | Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туршлага | Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх |
Дүн шинжилгээ хийх |
- Цахим худалдан авах ажиллагааны өгөгдөл, мэдээлэл мэдээлэл, тоо баримтад тулгуурлан санал, зөвлөмж боловсруулах; - Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаврыг үнэлж, шийдлийн хувилбарын талаар зөвлөх; |
Асуудал шийдвэрлэх |
- Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн ажиллагааг хэрэгжүүлэх албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх; - Аливаа асуудлыг хууль болон ёс зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид шийдвэрлэх; - Хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй шийдвэрийг шуурхай гаргах; - Гаргасан шийдвэрийн үр дагаврыг хариуцах; - Мэргэшлийн цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, түүний хууль зүйн үндэслэл, үнэн зөвийг хариуцах; |
Багаар ажиллах | |
Бусад |
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх ; - Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах; - Мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах; - Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах чадвартай байх; - Иргэд, байгууллагатай эелдэг, соёлтой, хүндэтгэлтэй харилцах; - Веб программчлалын хэл болон өгөгдлийн сангийн системийг бүрэн эзэмшсэн байх; - Дотоод сүлжээ болон системийн администраторын зохих түвшний мэдлэгтэй байх; - Линукс орчны серверт туршилт, тохируулалт, суурилуулалт хийх чадвартай байх; - Зураг боловсруулах программ хангамж, вебийн дизайн, веб сайт хөгжүүлэх чадвартай байх; - Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх; |