• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалын тодорхойлолт

Албан тушаал Цахим худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн
Ангилал, зэрэглэл Дэс түшмэл, ТЗ-7
Зорилго Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хангах, захиалагч болон тендерт оролцогчдод мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна.
Зорилт 1. Худалдан авах ажиллагаа дахь мэдээллийн технологийн ашиглалтыг хариуцаж, программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх,цахим худалдан авалтыг хариуцан гүйцэтгэх;
2. Худалдан авах ажиллагаатай холбоотой төрийн нээлттэй өгөгдлийг бий болгох, баяжуулах;
3. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангахад хэлтсийн даргад дэмжлэг үзүүлэх;
Боловсрол Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Мэдээлэл харилцаа, холбооны технологи /061/
Мэргэшил Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх
Туршлага Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх
Дүн шинжилгээ хийх - цахим худалдан авах ажиллагааны системд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах;
- цахим системээр гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;
- цахим системийн тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх, статистикийн арга хэрэгслийг ашиглах чадвартай байх;
Асуудал шийдвэрлэх - төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг сахих;
- ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх;
- шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьдог байх;
- өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг байх;
- бүтээлч, санаачилгатай ажиллах;
- хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах;
Багаар ажиллах - цахим худалдан авах ажиллагааны чиглэлээр өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, дэмжиж ажиллах;
- багийн хамт олны дунд хүлээсэн үүргээ гүйцэтгэх;
- багийн зорилго, үйл ажиллагааг ойлгож, дасан зохицож ажиллах ;
- нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх;
Бусад - Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх;
- албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх;
- англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийг ашиглах чадвартай байх;
- веб программчлалын хэл болон өгөгдлийн сангийн системийг бүрэн эзэмшсэн байх;
- дотоод сүлжээ болон системийн администраторын зохих түвшний мэдлэгтэй байх;
- линукс орчны серверт туршилт, тохируулалт, суурилуулалт хийх чадвартай байх;
- зураг боловсруулах программ хангамж, вебийн дизайн, веб сайт хөгжүүлэх чадвартай байх;
- албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах;
- худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх;