• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

Түүхэн замнал

Түүхэн замнал

2025-01-20 Бидний тухай

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР:

Улсын Их Хурлын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоол, Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан.  

Худалдан авах ажиллагааны газрын эрхэм зорилго нь худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулахад оршино.

Худалдан авах ажиллагааны газар нь үйл ажиллагааны дараах тэргүүлэх чиглэлийг баримтлан ажиллаж байв.  

Худалдан авах ажиллагааны үр ашигтай тогтолцоог бий болгон хөгжүүлэх;

Худалдан авах ажиллагааны талаарх төрийн бодлого, зохицуулалтын хэрэгжилтийг зохион байгуулах;

Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан төлөвлөж, зохион байгуулан хэрэгжүүлж , тайлагнах;

Худалдан авах ажиллагаанд менежментийн шинэлэг чиг хандлага, ур чадварыг

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх.

Худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын Шадар сайдын 2012 оны 42 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-т тусгагдсан эрхэм зорилго, стратегийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах хүрээнд дараах зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй, 65 орон тоотой ажиллаж байжээ.

Захиргаа удирдлагын хэлтэс;

Бараа худалдан авах ажиллагааны хэлтэс;

Ажил худалдан авах ажиллагааны хэлтэс;

Зөвлөх үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтэс;

Цахим худалдан авах ажиллагааны хэлтэс;

Хуулийн хэлтэс;

Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс;

Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс 

Худалдан авах ажиллагааны газрын даргаар:

Д.Энхжаргал /2012-2015,04/

Х.Улам-Өрнөх /2015,04-2016,01/

Н.Отгонбаяр /2016,01-2016,08/ нар ажилласан.

Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэг хэлтэс болгон зохион байгуулсан.

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР:

Улсын их хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 84 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан бөгөөд тус агентлаг нь доорх бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулсан. 

-Захиргаа удирдлагын хэлтэс; 

-Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс;

-Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс;

-Хууль, эрх зүйн хэлтэс;

-Хяналт-шинжилгээ, үнэллгээ, дотоод аудитын хэлтэс гэсэн 5 хэлтэс, 54 орон тоотойгоор ажиллаж байсан.

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР:

  Засгийн газрын агентлагийн эрхзүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4, 8.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоол, 2022 оны 487 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 34 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, "Зохион байгуулалтын бүтэц чиг үүрэг"-ийг тус тус үндэслэн тушаасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн А/170 дугаар тушаалаар доорх бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

-Захиргаа, удирдлагын газар

-Хуулийн хэлтэс

-Олон нийттэй харилцах хэлтэс

-Худалдан авах ажиллагаа зохион байгуулах газар

-Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн газар

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс гэсэн 3 газар, 3 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.