• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

Худалдан авах ажиллагааны газарт “Дотоод аудит”-ын сургалт зохион байгуулагдлаа.

img

Худалдан авах ажиллагааны газарт “Дотоод аудит”-ын сургалт зохион байгуулагдлаа.

2013-03-25 Мэдээ мэдээлэл

2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Худалдан авах ажиллагааны газарт “Дотоод аудит”-ын сургалт зохион байгуулагдлаа. Сургалтыг ХААГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн урилгаар Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Дотоодын зөвлөх Б.Майнбаяр, мэргэжилтэн Х.Болор-Эрдэнэ нар удирдан явуулсан.

Энэхүү сургалтанд ХААГ-ын Хяналт, шинжилгээ, дотоод аудитын хэлтсийхэн болон бусад 8 хэлтсийн дарга нар суусан бөгөөд сургалтаар Улсын салбарын дотоод аудитын талаарх эрх зүйн актууд буюу Төсвийн тухай хууль, Дотоод аудитын дүрэм, Дотоод аудитын хорооны дүрэм зэргийг танилцуулсан юм.