• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

Монгол улсын Шадар сайд агентлагийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

img

Монгол улсын Шадар сайд агентлагийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

2015-01-27 Мэдээ мэдээлэл

Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагын удирдлагуудтай 2015 онд ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа. Шадар сайдын эрхлэх асуудлууд хүрээнд Худалдан авах ажиллагааны газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ордог.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар нь Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсны дагуу худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

                                           Захиргаа, удирдлагын хэлтэс