Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу 2026 оны улсын төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдийн төлөөллөөс санал авах нээлттэй зарлалыг хүргүүлж байна.
Санал бичгээр хүлээн авах хугацаа: 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл /Хавсралт маягтын дагуу санал өгөх/
Шуудангийн хаяг:Монгол улс, Улаанбаатар хот-210349, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, Засгийн газрын IX байр, Төрийн худалдан авах ажиллагааны газар
Цахим хаяг: munkhzul@spa.gov.mn
Холбоо барих утас: 51267034
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН САНАЛ | |
Зардлын эдийн засгийн ангилал | 2026 оны төсвийн санал /мянга/ |
2101 Цалин, хөлс болон нэмэгдэл урамшил | 1,466,712.0 |
2102 Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл | 187,796.7 |
2103 Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал | 509,297.7 |
2104 Хангамж, бараа материалын зардал | 47,824.2 |
2108 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж | 800,000.0 |
80100 Бусад урсгал шилжүүлэг | 11,256.0 |
80801 Кибер аюулгүй байдлын зардал | 60,000.0 |