• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

Олон нийтийн хяналтаар ажиллах тухай зарлал

img

Олон нийтийн хяналтаар ажиллах тухай зарлал

2024-06-28 Мэдээ мэдээлэл

Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн байгууллага,
албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам"-ын 3.1.1-д
заасан төрийн байгууллагын цахим хуудсанд мониторинг, дүн шинжилгээ хийж, тайлан,
мэдээлэл, санал боловсруулах хэлбэрээр хамтарч ажиллах этгээдийг урьж байна. "Төрийн
байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх
журам"-ын дагуу дор дурдсан шаардлагыг хангасан байна.

Үүнд:
 Хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтантай сүүлийн 2 жилийн хугацаанд
хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй;
 Хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтантай сүүлийн 2 жилийн хугацаанд
хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж ажиллаагүй байх;
 Хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтнаас сүүлийн 2 жилийн хугацаанд
бэлэг, хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй
байх;
 Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийн гэр бүл, найз нөхөд, нэгдмэл
сонирхолтой этгээд нь хяналт хэрэгжүүлэх байгууллагад ажилладаггүй байх;
 Хяналт хэрэгжүүлэх байгууллагын эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий
этгээд биш байх.
Хамтарч ажиллахыг сонирхсон этгээд нь өөрийн танилцуулга болон холбогдох
мэдээллийг bolortsengel@spa.gov.mn цахим шуудангаар 07 дугаар сарын 02-ны өдрийн дотор ирүүлнэ үү.