• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ЦАХИМ ДЭЛГҮҮРИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

img

ЦАХИМ ДЭЛГҮҮРИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

2024-10-08 Мэдээ мэдээлэл

        ТХААГ-ын 7979-0000 дугаарт өдөр тутам www.tender.gov.mn цахим системд хэрхэн бараа материалаа байршуулах вэ, захиалагчдаас хэрхэн бараа, материалын худалдан авалтаа хийх вэ, цахим дэлгүүрт байхгүй бараа, материалыг яаж авах талаар олон нийт, захиалагч, нийлүүлэгч болон хувийн хэвшлийн компаниудаас лавлаж тодруулдаг.

        Энэ нь төрийн байгууллага болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэг хэлбэр бөгөөд төрийн байгууллага буюу захиалагчид тодорхой хугацаанд давтамжтай худалдан авдаг, эсвэл байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний нэгж дээд үнэ болон бусад нөхцлийг тогтоосон ерөнхий гэрээг нэг ба түүнээс дээш оролцогчтой байгуулж, цахим дэлгүүрээс бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хэлнэ.

        Цахим дэлгүүрээс худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батлах бөгөөд энэхүү жагсаалтын хүрээнд захиалагч, нийлүүлэгч гэрээ байгуулсны үндсэн дээр бараа материал, ажил үйлчилгээгээ харилцан явуулж,  хамтран ажиллах боломжтой болно.

Харин ТХААГ нь захиалагчийн буюу төрийн байгууллагуудын худалдан авах бараа, үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангах барааг нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч буюу хувийн хэвшлийн компанийг сонгон шалгаруулж, шалгарсан оролцогчтой ерөнхий гэрээ байгуулна. Ингэснээр цахим дэлгүүрт бүртгэн авч, бараа бүтээгдэхүүнийг байршуулах үйл ажиллагаагаар  зохицуулагдан хэрэгждэг тул та бүхэн цахим системээс цахим дэлгүүр болон холбогдох хууль, журмуудтай танилцан тендер шалгаруулалтад оролцох боломж нээлттэй байдаг юм.

 

Та энэхүү https://www.tender.gov.mn/mn/eshop/ холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.