• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ЦАХИМ ДЭЛГҮҮРЭЭС 27,777 ЗАХИАЛГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, 80 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭЖЭЭ

img

ЦАХИМ ДЭЛГҮҮРЭЭС 27,777 ЗАХИАЛГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, 80 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭЖЭЭ

2024-10-07 Мэдээ мэдээлэл

Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим системд 4000 гаруй төрийн байгууллага бүртгэлтэй байдаг ба 2024 он гарснаас хойш 799 захиалагч цахим дэлгүүрээс захиалга хийжээ.

Энэ нь өссөн дүнгээр 181 аж ахуйн эрхлэгч, нийлүүлэгч байгууллагатай 236 тэрбум төгрөгийн 27,777 захиалгын гэрээ байгуулж, 80 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан гэсэн үг юм.

Он гарснаас хойшхи нийт захиалчдын 35,6% нь дотоодын үйлдвэрийн худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалтад багтсан бараанаас худалдан авалт хийж, 17068 захиалгын гэрээ байгуулж, 64 тэрбум төгрөгийн гэрээний хэмнэлт гаргаад байна.