• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ, ЗААВРУУД ЦАХИМ СИСТЕМД ШИНЭЧЛЭГДЭН ОРЛОО

img

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ, ЗААВРУУД ЦАХИМ СИСТЕМД ШИНЭЧЛЭГДЭН ОРЛОО

2024-01-22 Мэдээ мэдээлэл

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль шинэчлэгдэн 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Үүнтэй холбогдуулан холбогдох нэмэлт, өөрчлөлтийн жагсаалтыг www.tender.gov.mn цахим системийн Хууль, эрх зүй цэсний хууль тогтоомж хэсэгт байршуулсан тул цаашид харилцагч байгууллагууд холбогдох шинэчилсэн журам, заавартай танилцаж, тендер шалгаруулалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж ажиллана уу. 

Журмын нэр: 

  • Бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендерийн ашиглалтын хугацааны өртөг тооцох аргачлал, заавар 

  • Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам 

  • Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам 

  • Тендер үнэлэх давуу эрх олгох аргачлал, заавар 

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам 

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр шууд болон харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар 

  • Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам 

  • Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага, түүний багш, ажилтанд тавигдах шаардлага, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалтын журам 

  • Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам 

  • Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам 

Жишиг баримт бичгийн нэр: 

  • Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг-2024 

  • Бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг-2024 

  • Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг-2024 

  • Харьцуулалтын аргаар үйлчилгээ авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг-2024 

  • Гэрээ шууд байгуулах аргаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг-2024 

  • Ерөнхий гэрээний аргаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг-2024 

  • Үйлчилгээ авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг-2024 

  • Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг-2024 

 

 

Төрийн худалдан авах ажиллагааны газар