Тус газрын албан хаагчдад Төрийн банкнаас шинэчилсэн аппликейшныг хэрхэн ашиглах талаар танилцуулга хийлээ. Энэхүү сайжруулалт хийгдсэн аппликейшныг ашигласнаар цахимаар бүх төрлийн зээл авах, төлөх, татвар, торгууль, хэрэглээний төлбөр төлөх, төрийн үйлчилгээг авах, даатгалд хамрагдах зэрэг олон үйлчилгээг авах боломжтой болжээ. Мөн GSIGN аппликейшн буюу цахим гарын үсгээрээ дээрх зээлийн үйлчилгээ болон бусад үйлчилгээг салбарт очиж гарын үсэг зурахгүйгээр өөрийн утсан дээрээсээ баталгаажуулаад авах боломжтой болсон байна. Мөн тус банк хамтын ажиллагааны хүрээнд албан хаагчдад танилцуулга хийхийн зэрэгцээ данс эзэмшигчийн шинэчилсэн бүртгэл хийж, карт захиалах үйлчилгээ үзүүлэх болон бусад хэрэгцээт мэдээ мэдээллийг өгч ажиллалаа.

