• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР 2024 ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТАА БАТЛУУЛЛАА

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР 2024 ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТАА БАТЛУУЛЛАА

2023-11-23 Мэдээ мэдээлэл

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ болон ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Энэхүү жагсаалтаар тус газар нь ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар 692 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 148 нь орон нутагт, 237 нь төрийн худалдан авах ажиллагааны газарт, аймаг нийслэлд 300 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан байна.

Цаашид 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай шинэчилсэн хуулиар худалдан авах ажиллагаа зохион байгуулагдах ба хямд үнээс илүү чанар, стандартын шаардлагыг чухалчилж сонгон шалгаруулалтыг хийнэ гэдгийг онцоллоо.