• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

img

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

2022-02-01 Мэдээ мэдээлэл

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2022 оны тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах боломжийг бий болгох гэсэн арга хэмжээний хүрээнд Цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn болон Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим систем”-ээс тендерт оролцогч этгээдийн болон санал болгож буй инженер, техникийн ажилтнуудын сүүлийн 3 сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн түүх, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр, тайлант хугацаанаас хойш төлсөн шимтгэлийн дүн бүхий тодорхойлолтыг тендер шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд цахимаар авах боломжтой боллоо.