• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

img

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-11-15 Мэдээ мэдээлэл

                   Монгол Улсын Их Хурлаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг дүгнэн, 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг яаралтай эхлүүлэх зорилгоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас Төсвийн ерөнхийлөн захирагч нартай зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр танхимаар болон цахимаар зохион байгууллаа. Уг зөвлөлдөх уулзалтад Шадар сайдын ахлах зөвлөх Ц.Уртнасан оролцов.

                   Уг зөвлөлдөх уулзалтаар Төсвийн тухай хуульд батлагдсан төсөл, арга хэмжээний техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар бэлэн эсэх талаар холбогдох яам, агентлагийн хөрөнгө оруулалт хариуцсан албан хаагчид санал солилцлоо.

                   Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний эрх шилжүүлэх жагсаалтыг Улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 5 өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд болон Төрийн худалдан авах ажиллагааны газарт, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний дотор зохион байгуулж дууссан байхаар тооцож бэлтгэл, хангахыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан юм.