• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

КОНЦЕССЫН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

КОНЦЕССЫН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2021-10-20 Мэдээлэл

Огноо: 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Концессын зүйлийн нэр: “Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр зам төсөл”

Уралдаант шалгаруулалтын дугаар: УБ2013/317-535

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжих “Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр зам төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.

Тус төслийн хүрээнд концесс авсан хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Хөөт-Чойбалсан чиглэлийн 193 км орчим төмөр замын зураг төслийг боловсруулан, барьж, ашиглах бөгөөд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа концессын гэрээний хугацаанд үйл ажиллагааны орлогоос нөхөж, хугацааны эцэст Засгийн газарт шилжүүлнэ.

Төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”-ын дагуу урьдчилсан болон уралдаант гэсэн 2 үе шаттай зохион байгуулна.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь санхүүгийн чадавхи, удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлагатай байх шаардлагатай.

Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу төсөлд оролцох хуулийн этгээд, түүний нэгдлийн албан тоотоор ирүүлсэн хүсэлт, мөн эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр баримт бичгийн үнэ болох 2,000,000 /хоёр сая/ төгрөг /

Банк: Төрийн сан, Хүлээн авагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар, Данс:1009000009014/-ийг тушаасан баримтыг үндэслэн олгоно.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авна.

Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн саналуудыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, 60-аас дээш оноо авсан санал гаргагчийг дараагийн үе шат болох уралдаант шалгаруулалтад оруулна.

Уралдаант шалгаруулалтад оролцогч нь шалгаруулалтад тэнцэн концессын гэрээ байгуулах эрх авсан тохиолдолд тус концессын төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулах шаардлагатай.

Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь төсөлд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг,

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР,

Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс, 202 тоот.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо,

Энхтайваны өргөн чөлөө-16А, Засгийн газрын IX байр,

Утас: 263032