Монголбанкны зүгээс “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх төлөвлөгөөт засвар хийж байгаа аж. Үүнтэй холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00–04:00 цагийн хооронд цахим тендерт оролцох хураамж төлөх үйлчилгээ тасалдахыг анхааруулж байна. Иймд 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нээх тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй этгээдүүд дээр дурдсан хугацаанаас өмнө төлбөрөө төлөхийг зөвлөе.
Монгол банкны мэдэгдэлтэй https://www.mongolbank.mn/news.aspx?tid=1&id=2797 холбоосоор орж танилцана уу.

