• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” цахим үзэсгэлэнгийн хөтөлбөрийг танилцуулж байна

img

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” цахим үзэсгэлэнгийн хөтөлбөрийг танилцуулж байна

2021-03-31 Мэдээ мэдээлэл

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Төрийн худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр "Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021" нэрийн доор 2021 оны 04 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Экспорт олон улсын худалдааны төв хамтран зохион байгуулж, үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд, уул уурхай, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд, томоохон аж ахуйн нэгжүүд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээ өгч оролцоно.

Та бүхэн цахим үзэсгэлэнгийн дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу.

/public/userfiles/files/Expo-Mongolia-2021-Hutulbur.pdf