• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

img

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2021-02-24 Мэдээ мэдээлэл

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд Төрийн худалдан авах ажиллагааны газрын 40 гаруй албан хаагч Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг ханган нийслэлийн 6 дүүрэгт иргэдээ цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Үүргээ амжилттай гүйцэтгэсэн нийт албан хаагчдад Цагдаагийн ерөнхий газраас талархал илэрхийллээ.

Иргэн та коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй.