• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД

2020-11-12 Мэдээлэл

     Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178, 181 дугаар тогтоолоор Монгол улс бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 263026, 267023, 263014, 263011 дугаарын утаснууд 2020 оны 11 дүгээр сарын 17-оос 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд ажиллахгүй тул Худалдан авах ажиллагааны цахим хэрэглэгчид та бүхэн асуудлаа it@procurement.gov.mn цахим шуудан болон helpdesk.tender.gov.mn-ээр хандан шийдвэрлүүлнэ үү.

     Мөн уг хугацаанд Худалдан авах ажиллагааны систем хэвийн ажиллаж байгаа ч тендерийн баталгаа гаргах, тендерийн баримт бичигт заасны дагуу холбогдох материалыг нотариатаар баталгаажуулах, бусад төрийн байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авах үйл ажиллагаа зогссон байх тул тендерт оролцогч материал бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

     Иймд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зорилгоор бэлэн байдал зарласан хугацаанд хүлээн авах бүх төрлийн тендер шалгаруулалтуудын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна