• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ТЕНДЕРИЙН 82 ХУВЬ НЬ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

img

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ТЕНДЕРИЙН 82 ХУВЬ НЬ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

2020-11-05 Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Их хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Төрийн худалдан авах ажиллагааны газар 401,612.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 175 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар өөрчлөлт орсон байна. Мөн Соёлын яамнаас 94.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий XIII.1.1.53 Байгалийн түүхийн музейн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах хүсэлт ирүүлж, нийт 496,072.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 176 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 10 дугаар сарын байдлаар зохион байгуулан ажиллаж байна.

Тус газраас хэрэгжүүлэх нийт 176 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаанаас зураг төсөл, ажлын даалгавар нь захиалагчаас ирсэн 163 (93.0 хувь) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хүрээнд тендер шалгаруулалтыг зохион байгуулагдаж, 13 (7 хувь) төсөл, арга хэмжээ хүчингүй болсон, зураг төсөв ирүүлээгүй шалтгаанаар зохион байгуулагдаагүй байна. 176 төсөл, арга хэмжээний 218 багц ажлын 178 багц ажил буюу нийт ажлын 82 хувьд нь гэрээ байгуулаад байна. 

Нийт 320.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 141 төсөл, арга хэмжээний 178 багц ажлын гэрээ байгуулагдаж 14.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. Мөн 177 багц ажлын үр дүнг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn–д ил тод нийтлээд байна.