• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 261614
  • info@spa.gov.mn

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ЦАХИМ СИСТЕМИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТ

img

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ЦАХИМ СИСТЕМИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТ

2020-10-07 Мэдээ мэдээлэл

Худалдан авах ажиллагааны цахим систем /https://tender.gov.mn/–д улсын хэмжээний худалдан авах ажиллагаатай холбоотой тоон үзүүлэлт 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 1117 төсөл, арга хэмжээний тендерийн урилга зарлагдсанаас “Цахим тендер шалгаруулалт”-ын урилга  1105 байгаа нь нийт урилгын 98 хувийг эзэлж байна. /Хүснэгт 1/

Ерөнхий гэрээний худалдан авах ажиллагааны үр дүнд  9 дүгээр сард 855 удаагийн 1,148,849,675 төгрөгийн захиалгаар 64 нэр төрлийн эм худалдан борлуулагдаж байгаа бөгөөд улсын төсөвт  47,395,785 төгрөгийн хэмнэлт гарсан байна. /Хүснэгт 2/

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийгддэг мэс засалд ашиглагдах өндөр өртөгт эмнэлгийн хэрэгслүүдийг ерөнхий гэрээгээр худалдан авах ажлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байна. Уг ажлын хүрээнд 371 ерөнхий гэрээний барааны мэдээллийг цахим системд оруулаад байна.