Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Мэдээлэл, технологийн албанаас Худалдан авах ажиллагааны цахим системд шинэчлэлтийн ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагаас эхлэн 08 өдрийн 18 цаг хүртэл хийх тул систем ажиллахгүй болохыг мэдэлдье.
Уг өөрчлөлтөөр тендерт оролцогч нарт хамаарах дараах өөрчлөлт орно. Үүнд:
- Оролцогч гомдол гаргах:
Тендерт оролцогч нь гомдлыг цахим системээр дамжуулан тендер нээхээс өмнө захиалагч болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт, нээсний дараа сангийн яаманд гомдол гаргах боломж бүрдүүлнэ.
2. Тендерийн баримт бичиг илгээх:
- Оролцогч олон багцтай тендерт оролцож буй тохиолдолд багц тус бүрд тендер илгээхгүйгээр нэг удаа нэгтгэл тендерийн баримт бичгийг хавсаргаж зөвхөн оролцож буй багцыг сонгоно.
- Тендерт оролцогч тендерийн баримт бичгийг нууц болон нууц биш гэсэн төрөлд ангилж илгээнэ.
Иймд тендерт оролцогч нар дээрх өөрчлөлтийг анхаарч ажиллана уу.
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА
2019 ОНЫ 09 САРЫН 06