• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ЧАДАМЖИЙН СУДАЛГАА, ОНОШИЛГООГ БӨГЛӨХ ЗААВАР

img

ЧАДАМЖИЙН СУДАЛГАА, ОНОШИЛГООГ БӨГЛӨХ ЗААВАР

2026-01-23 ТАЗ-ийн мэдээ

Төрийн захиргааны албан хаагчийн чадамжийг оношлох судалгаа нь шалгалт биш тул урьдчилан бэлдэх шаардлагагүй.

 

Төрийн албан хаагчийн чадамжийн хүрээг 2025 онд шинэчлэн баталсантай холбогдуулан төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, чадамжийг судлах, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт, хөгжлийн бодлогыг сайжруулах, хүний нөөцийн төлөвлөлтөд ашиглах үндэслэл бүхий мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх зорилготой судалгаа юм.

 

Хувь хүний үнэлгээг төрийн албан хаагчийн портал системээр зөвхөн өөрт нь хүргүүлнэ. Хувь хүний судалгаа, оношилгооны үр дүнг байгууллагын удирдлагад мэдээлэхгүй. Судалгааны үр дүнтэй холбоотой хувь хүний мэдээллийн нууцлалыг хангаж, зөвхөн улсын хэмжээний нэгдсэн дүнг мэдээлнэ.

 

СУДАЛГАА, ОНОШИЛГООГ БӨГЛӨХ ЗААВАР

  • Судалгаа, оношилгоог компьютероосоо, эсвэл гар утсаараа бөглөх боломжтой.
  • 30 даалгавар нь сонгох, нөхөх, харгалзуулах, алхамтай гэсэн 4 хэлбэртэй байна.
  • Ажлын байрнаасаа, эсвэл албан томилолтоор ажиллаж байгаа, чөлөөтэй бол байгаа газраасаа бөглөж, илгээх боломжтой.
  • Товлосон хугацаанаас урьдчилан бөглөх, эсхүл хуваарьт цаг дууссаны дараа нөхөн бөглөх боломжгүй.