• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар

img

Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар

2025-12-25 Мэдээ мэдээлэл

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

            Тавигдах болзол, шаардлага:

  • -Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • -Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • -Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

            Бүрдүүлэх материал:

  • -Хүсэлт
  • -Төрийн албан хаагчийн анкет;
  • -Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • -Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • -Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • -Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • -Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • -Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • -Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • -Бүртгэлийн хугацаанд иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/
  • -Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
  • -Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт
  • -Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.

Материал хүлээн авах:

           -Хугацаа: 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17.00 цаг хүртэл

  • -Хүлээн авах хаяг: Жагсаалтад бүртгэлтэй тухайн байгууллагын цахим шуудангаар бичиг баримтаа бүрэн бүрдүүлэн илгээнэ.
  • -Засгийн газрын IXА байр, Энхтайваны өргөн чөлөө-16, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот-210349, Монгол Улс
  • -Холбоо барих утасны дугаар: (51)-260062, 99352020
  •  
  • Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх албан хаагч:

  • -Хүний нөөцийн мэргэжилтэн : М.Батцэнгэл
  • -Холбоо барих утас: (51)-260062
  • -Цахим шуудан: battsengel@spa.gov.mn

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ

 2025.12.26

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаал

Сул орон тоо

Албан тушаал

Албан тушаалын тодорхойлолтод

Төрөл

Ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Төрийн худалдан авах ажиллагааны газар

Хөрөнгө оруулалтын төслийн газар

Газрын дарга

1

Удирдах

ТЗ-3

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

-Эдийн засаг /0311/;

-Эрх зүй /042101, 042103/;

-Бизнес ба удирдахуй /041101, 041201, 041202, 041301-041305/;

-Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /0732/

-Математик /0541/.

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх.

-Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх.

2

Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн

1

Гүйцэтгэх

ТЗ-6

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

-Эдийн засаг /0311/;

-Эрх зүй /042101, 042103/;

-Бизнес ба удирдахуй /041101, 041201, 041202, 041301-041305/;

-Цахилгаан эрчим хүч /071303, 071309/;

-Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /0732/.

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

-

3

Ерөнхий гэрээ, мэдээллийн технологийн газар

Мэдээллийн технологийн хэлтсийн дарга

1

Удирдах

ТЗ-4

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

-Мэдээлэл, харилцаа холбооны технологи /061/;

-Материал судлал /072201/;

-Бизнес ба удирдахуй /041101, 041201, 041202, 041301-041305/.

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх.

-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх.

4

Ерөнхий гэрээний мэргэжилтэн

2

Гүйцэтгэх

ТЗ-7

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

-Бизнес ба удирдахуй /041101, 041201, 041202, 041301-041305, 0414/;

-Эрх зүй /042101, 042103/;

-Мэдээлэл, харилцаа холбооны технологи /061/;

-Цахилгаан эрчим хүч /071303, 071309/;

-Материал судлал /072201/;

-Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /0732/;

-Олон улсын харилцаа /031102/;

-Сэтгүүл зүй /0321/.

-

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

5

Удирдлага, зохион байгуулалтын хэлтэс

Хуулийн мэргэжилтэн

1

Гүйцэтгэх

ТЗ-7

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

Эрх зүй /042/.

-

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

6

Санхүү, мэдээлэл, мониторингийн хэлтсийн дарга

Хэлтсийн дарга

1

Удирдах

ТЗ-4

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

-Эдийн засаг /0311/;

-Бизнес ба удирдахуй /041101, 041301-041307/;

-Эрх зүй /042101, 042103/;

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх.

-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх;

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдсан байх.

7

Эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний хэлтэс

-оОо-