Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2024 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд энэ оны 01-дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авч, зохион байгуулсан.
Энэхүү үйл ажиллагааны хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 130 байгууллагын 48841 мэдүүлэг гаргагч 2024 оны ХАСХОМ мэдүүлэхээр Авлигатай тэмцэх газарт нэрсийн жагсаалт ирүүлсэн бол 02-р сарын 15-ны шөнийн 00:00 цагийн байдлаар 48841 албан тушаалтан (цахимаар 45630, цаасаар 3211) мэдүүлжээ. 2024 оны ХАСХОМ шинэчлэн гаргах нийт мэдүүлэг гаргагчдын тоо өмнөх оноос 1417-гоор цөөрсөн үзүүлэлттэй байна.
Ингэснээр нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд 100 хувь шинэчлэн гаргаж баталгаажуулсныг АТГ-аас мэдээллээ.