• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ШАДАР САЙДЫН ХАРЬЯА АГЕНТЛАГУУДЫН НЭГДСЭН ХУРАЛ БОЛЛОО

img

ШАДАР САЙДЫН ХАРЬЯА АГЕНТЛАГУУДЫН НЭГДСЭН ХУРАЛ БОЛЛОО

2025-01-15 Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Шадар сайдын харьяа Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монополын эсрэг газар, Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Шадар сайдын ажлын албаны удирдлага, албан хаагчдын нэгдсэн хурал 2025 оны 1 сарын 15-ны өдөр Засгийн газрын IX байранд боллоо. Хурлаар тус агентлагуудын удирдлагууд Шадар сайд болон нийт албан хаагчдад 2024 оны гүйцэтгэлийн тайлан мэдээллээ нэгтгэн дүгнэн хүргэж, ирэх 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээг танилцууллаа. 

Шадар сайд Т.Доржханд өнөөдрийн уулзалтыг дүгнэж, агентлагуудын цаашдын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл, үүрэг даалгавар өгсөн юм. Тэрээр хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн реформын хамгийн эхэнд байгаа ажлуудын нэг нь энэ гурван агентлагуудтай холбогдож байгааг дурьдсан ба хуралд оролцогч агентлагуудын албан хаагчид цаашид нэг хамт олон болж, хамтын ажиллагааг сайжруулах, суурь реформ хийж байгаагаа ухамсарлан ажиллахыг хүсч байна гэв.  

Мөн томоохон төсөл, хөрөнгө оруулалтыг иргэдэд ойлгуулах, орон нутагт өрсөлдөөнийг дэмжих, тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагааг илүү үр дүнтэй болгоход чиглэн ажиллахыг үүрэг болгов.