“Төрийн худалдан авах ажиллагааны газрын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-д багтсан ХАСХОМ гаргах албан тушаалтнуудад зориулсан сургалт 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр боллоо.
ТХААГ-ын Захиргаа, удирдлагын газрын Гадаад харилцаа, үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Наранчимэг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолыг танилцуулж, Мэдүүлгийн цахим системийн ашиглалт болон ХАСХОМ-ийн шинэчилсэн маягт, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэх, тайлбарлах, ХАСУМ гаргахад анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
ХАСХОМ-ийн шинэчлэгдсэн мэдүүлэгт тухайн албан хаагч давхар эрхэлдэг ажил, гэр бүлийн гишүүд болон өөрийн эзэмшдэг тоног төхөөрөмж, виртуал хөрөнгөөс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүдийн олсон орлогыг татвар, шимтгэл төлсний дараах дүнгээр мэдүүлэх зэрэг шинэ зохицуулалтууд орсон байна.
Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагчдын 2024 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээсэн ба мэдүүлэг гаргагч уг цахим системд нэвтрэн 2024 оны ХАСХОМ-ээ шинэчлэн 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор баталгаажуулан, баталгааны хуудсыг зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-д хүлээлгэн өгөх үүрэгтэй.
Мэдүүлгийн маягт нөхөх заавартай танилцах бол ЭНД дарна уу.