• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД ГОМДОЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ҮЕ ШАТ

img

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД ГОМДОЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ҮЕ ШАТ

2024-11-14 Мэдээ мэдээлэл

Тендер шалгаруулалттай холбоотой гомдол, мэдээллийг тендерт оролцогчоор оролцож эхэлснээс хойш тендер шалгаруулалт аль үе шатанд явж байгаагаас хамааран тухайн шатны байгууллагад нь албан тоот, зөрчлийг нотлох баримтын хамт гаргана. Захиалагч гомдол хянан шийдвэрлэхэдшаардлагатай баримт бичиг, мэдээллийг цахим системд үнэн зөв, бүрэн байршуулах үүргийг хүлээнэ.

Захиалагч тендер шалгаруулалттай холбоотой хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл сонирхогч этгээд, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор захиалагчид бичгээр, нотлох баримтыг хавсарган гомдол гаргаж болно.

Тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан тухай гомдлыг сонирхогч этгээд үндэслэл бүхий гомдлыг тендерийн нээлтээс нээлттэй тендер шалгаруулалтын хувьд ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө, бусад аргын хувьд 3 хоногийн өмнө Монополын эсрэг газарт гаргана.

Харин тендерийн мэдэгдлээ хүлээн авч, тендер шалгаруулалтын шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг ажлын 5 хоног дотор багтаан Сангийн яаманд гаргах боломжтой.

Оролцогч нь Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрвөл, эсвэл гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг тус тус шүүхэд гаргана.

 

Холбогдох хууль, журамтай https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760359992351 болон https://www.tender.gov.mn/mn/rules/list холбоос дээр дарж танилцана уу.