• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

“АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СТАНДАРТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

img

“АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СТАНДАРТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-06 Мэдээ мэдээлэл

Өнөөдөр Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдад “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд заасан албан хэрэг хөтлөлтийн талаар ажилтны чиг үүрэг, баримт бичгийн стандарт , бичиг баримт зохион бүрдүүлэх түүнд тавигдах үндсэн шаардлага, тамга  тэмдэг, хэвлэмэл хуудас, хэрэглэх журам” сэдвээр Архивын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал сургалт зохион байгууллаа.    

Уг сургалт баримт бичгийг стандартын дагуу зохион бүрдүүлэх, найруулга арга зүй, албан хэрэг хөтлөлтийн явцад гардаг нийтлэг алдаа дутагдлыг анхаарах, архивын баримтыг албан хаагчдаас  ямар байдлаар хүлээж авах, хэрхэн хадгаламжийн нэгж бүрдүүлэх, архив зүйн шаардлагыг хэрхэн хангах, данс бүртгэл үйлдэх, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг боловсруулах, баримт бичиг нягтлан шалгах зэрэг олон агуулгын хүрээнд хийгдлээ. Мөн бүх албан хаагчдын “Албан тушаалын тодорхойлолт”-нд архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг тусгаж ажиллах талаар заавар, зөвлөмж өглөө.