Албан тушаал | Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн |
Ангилал, зэрэглэл | Дэс түшмэл, ТЗ-7 |
Зорилго | Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, сургалт зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна. |
Зорилт |
1. Худалдан авах ажиллагааны нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах, олон нийт, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын оролцоог хангах; 2. Захиалагч болон тендерт оролцогчдод худалдан авах ажиллагааны цахим системийн талаар чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулах; 3. Худалдан авах ажиллагааны сургалтыг хариуцан гүйцэтгэж, хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, шалгалтыг цахим хэлбэрээр авах; 4. Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангахад хэлтсийн даргад дэмжлэг үзүүлэх; |
Боловсрол | Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | Эрх зүй /0421/ Бизнесийн удирдлага /041301/ Боловсрол судлал /011101/ |
Мэргэшил | Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туршлага | Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх |
Дүн шинжилгээ хийх |
- худалдан авах ажиллагааны сургалтын мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, цахим шалгалтын тестийг тухай бүр шинэчлэх; - худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн иргэд, албан хаагчдын судалгаа гаргах; - мэргэшүүлэх сургалтын тайлан мэдээг нэгтгэх, боловсруулах, тайлагнах; |
Асуудал шийдвэрлэх |
- төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг сахих; - ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх; - шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьдог байх; - өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг байх; - бүтээлч, санаачилгатай ажиллах; - хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах; |
Багаар ажиллах |
- өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, дэмжиж ажиллах ; - багийн хамт олны дунд хүлээсэн үүргээ гүйцэтгэх; - багийн зорилго, үйл ажиллагааг ойлгож, дасан зохицож ажиллах; - нээлттэй, шударга, хамт олонч сэтгэлгээтэй байх; |
Бусад |
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх; - албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх; - англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийг ашиглах чадвартай байх; - албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах; - худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх; |