• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

img

Худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ

2015-10-12 Худалдан авалтын мэдээ

Худалдан авах ажиллагааны газар нь Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх IX.2.1.30 СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГА /УВС, ТЭС СУМ/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу 2015 оны 03 сарын 13-ны өдөр нээлттэй зарлаж, 2015 оны 04 сарын 13-нд нээсэн.

Тендер шалгаруулалтад "Сантех-Увс" ХХК, "Хаппибьюлдинг" ХХК, "ТЭТҮ" ХХК, "СБМ" ХХК,Баатаршитээн-Уул" ХХК,  “Цагаан хөшөө трейд" ХХК-иуд тендер ирүүлсэнээс хамгийн бага харьцуулах үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Хаппибьюлдинг” ХХКомпани шалгарч 1,367,470,924,8 /нэг тэрбум гурван зуун жаран долоон сая дөрвөн зуун далан мянга есөн зуун хорин дөрвөн төгрөг наян мөнгө/ төгрөгөөр гэрээ байгуулсан бөгөөд улсын төсөвт 150,529,075 /нэг зуун тавин сая таван зуун хорин есөн мянга далан тав/ төгрөгийн хэмнэлт гаргасан. Тус компани 2015 оны 05 сарын 11-ны өдөр гэрээ байгуулж 2015 оны 10 сарын 01-ны дотор ажил бүрэн дууссан бөгөөд улсын комисс хүлээн авхаар ажиллаж байна.

Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс