• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 51-261418
  • info@spa.gov.mn

Мэндчилгээ

Мэндчилгээ

2020-02-07 Бидний тухай
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
 
Засгийн газрын 2019 оны 438 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас худалдан авах ажиллагааны хэлтсийн чиг үүргийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн.
 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газар нь 5 хэлтэс 54 ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.
 
Тус агентлаг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Концессын тухай хууль болон холбогдох бусад хууль, эрх зүйн акт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд Шадар сайдад мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжих худалдан авах ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх, ил тод, нээлттэй, шилэн тендер шалгаруулалтын бодлого баримтлан ажиллахад оршино.
Бид худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулж, төрийн худалдан авах ажиллагааг олон улсын жишигт хүргэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, зохицуулахын төлөө хичээн ажиллана. 
 
Хамтран ажилладаг нийт байгууллага, хамт олон, хэрэглэгч, үйлчлүүлэгч Та бүхэнд амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
           
 
 ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ
Х.УЛАМ-ӨРНӨХ